
Байротын дэлхийд нэртэй сонгодог хөгжмийн наадмыг алдартай хөгжмийн зохиолч Рихард Вагнер үндэслэсэн юм. Энэ жилийн наадам долдугаар сарын 25-нд Вагнерийн “Нисэн хурдлагч голланд” дууриар эхлэв.
“Ногоон толгой”-д 102 дахь удаагаа нээгдэж байгаа баярын Дуурийн театрын танхимд наадмын байнгын үзэгч, Холбооны ерөнхийлөгч Йоахим Гаук (Joachim Gauck), канцлер Ангела Меркель (Angela Merkel) нар гэр бүлийн хамт тухалжээ. Канцлер даруухан цэнхэр өнгөөр гоёсон байв. Урт даашинз, хантааз, туфль гээд бүгд цэнхэр, дээр нь сонгодог сувдан зүүлт.
Наадмын хөтөлбөр ёсоор өнөөдөр “Нибелунгийн тойрог” цувралын “Рейны алт” дуурь тайзнаа эгшиглэнэ. Байройтын хөгжмийн наадмын удирдаачаар нь Баварийн Үндэсний дуурийн театрын ирээдүнй хөгжмийн удирдаач Кирилл Петренко ажиллаж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР







