
Өдрийн цайгаа уусны дараа хэдхэн минут унтаад авах нь ажлын идэвхийг эрс нэмэгдүүлдэг байна. Тиймээс ажлын байрандаа тав тухтайхан нойр авахад зориулсан өвөрмөц нэгэн сандлан орыг бүтээжээ. Энэхүү ор нь толгой хэсгээ байрлуулах тусгай бүхээгтэй ба таныг дуу чимээнээс болон гэрлээс тусгаарлах аж. Ингэснээр та яг л гэртээ байгаа юм шиг тухтай унтах боломжтой болох гэнэ.
Уг сандлыг 8000 ам.долларын үнээр худалдаалж эхэлжээ.