via Фрида
уран зураг,гар урлалын онлайн дэлгүүр Frida ART SHOP
Түүний жинхэнэ нэр : Па́бло Дие́го
Хосе́ Франси́ско де Па́ула Хуа́н Непомусе́но Мари́я де лос Реме́диос Сиприа́но
де ла Санти́сима Тринида́д Мáртир Патри́сио Руи́с и Пика́ссо.
Пикассо Пабло (1881-1973)
Пабло Пикассо 1881 оны 10 сарын 25нд Испанийн өмнөд нутагт Малаг хэмээх хөл
хөдөлгөөн ихтэй хотод төржээ. Түүний эцэг эхийг Мария Пикассо Лопес, Хосе Руис
Бласко гэх бөгөөд аав нь зураач зургийн багш хүн байж.Пикассо доороо гурван
дүүтэй айлын том байв.
1895онд гэр бүлээрээ Барселон хотруу нүүж эцэг Хосе нь тэндхийн Ла Лонха хэмээх
дүрслэх урлагийн сургуульд багшлав.Пикассо тус сургуульд харин 1897оноос
Мадридын Урлагийн Академид суралцжээ.Тун удалгүй тэр Академид суралцах
шаардлагагүйгээ ойлгон Барселонруу эргэн ирж өөрийн студийг нээв.Тэр энэ үед
дөнгөж 16хан настай байсан аж.
Түүний эхэн үеийн уран зургууд нь их гуниг гутралаар дүүрэн зургууд байсан
бөгөөд “П.Руис” хэмээн гарын үсгээ тавьдаг байсан бол харин сүүлдээ ээжийн
талын овгоо нэмж “П.Руис Пикассо” хэмээн гарын үсгээ тавих болжээ.Сонирхолтой
нь түүний бүтэн нэрийг Па́бло Дие́го Хосе́ Франси́ско де Па́ула Хуа́н
Непомусе́но Мари́я де лос Реме́диос Сиприа́но де ла Санти́сима Тринида́д Мáртир
Патри́сио Руи́с и Пика́ссо гэдэг бөгөөд 20 насандаа өөрийгөө аавтайгаа
андуурагдахгүйн тулд Пабло Пикассо хэмээн нэрлэж энэхүү нэрээрээ дэлхий дахинаа
танигджээ.Пикассо бага залуу наснаасаа өөртөө итгэлтэй байсан бөгөөд өөрийгөө
том амжилтанд хүрнэ гэдэгтээ хэзээ ч эргэлзэж байгаагүй нэгэн.
Парисын амьдрал
Нэр алдар амжилтыг хүсч буй тэр үеийн бүх зураачдын адил Пикассо Парист очихын
мөрөөсөл болсон байлаа.1900 онд түүний мөрөөдөл биелж Парист очиж 1904 он
гэхдээ тэндээ бүр мөсөн сууртшин амьдарчээ. Түүний Парист байсан эхний жилүүд
буюу 1900-1904 оныг уран бүтээлийнх нь “хөх үе” хэмээн нэрлэдэг юм.Учир нь тэр
үед бүтээгдсэн түүний бүх зураг хүйтэн хөх өнгөтэй аж.Хөх өнгөтэй үеийн дараа
“ягаан өнгөтэй үе” хэмээх уран бүтээлийн үе ирэх бөгөөд энэ үедээ Пикассо
дулаахан ягаан өнгийн уран бүтээлүүд туурвиж байсан байна.Зарим судлаачидын
үзэж буйгаар энэ нь академийн зураачид голоод худалдан авахгүйн улмаас маш хямд
зарагддаг хөх болон ягаан өнгийн будаг л авч хүрэх хэмжээний бага мөнгөтэй
байсны улмаас ийм өнгийн бүтээлүүд туурвигдсан хэмээн үздэг.
1904 онд Пикассо Бато-Лавуа дүүрэгт байдаг хуучин байшинг худалдан авснаар
дараах 5 жилийн турш эндээ амьдарч уран бүтээлээ туурвин энд л мөн өөрийн
ирээдүйн амраг Фернанда Оливьетэйгээ танилцаж олон ч удаа түүнийгээ зурж
байж.Фернанда Оливье хожим нь Пикассогийн гаднах төрхийг санан дурсахдаа “
Пикассо тэр үед жижигхэн,бор,туранхай,гүн хөх хурц харгис тайван бус тийм л
харцтай хүн байсан…Түүний хөдөлгөөн нь нэг л эв хавгүй,гар нь арчилаагүй
удсан эмэгтэй хүний гар адил,гялалзсан хар бөөгнөрсөн үс нь өндөр духруу нь
унжаастай байдаг байсан” хэмээж байжээ.
Уран бүтээлчдийн хүрээлэл
Парист Пикассо авангард уран бүтээлчдийн хүрээлэлд орж тэндхийн зарим яруу
найрагчидтай насан туршдаа нөхөрлөсөн байдаг.Жишээ нь Гийома Апполинера яруу
найрагч түүний ажлуудыг зүй ёсоор үнэлсэн хамгийн анхны хүмүүсийн нэг.Мөн Макс
Жакоба,Андре Сальмона нар ч түүний сайн найзууд байв.Нэн ялангуяа 1902-1903оны
хооронд Пикассо амьдрах газаргүй болох үед Макс Жакоба ганцхан ортой нэг өрөөнд
амьдардаг байсан ч түүнийгээ Пикассотой хуваалцаж жинхэнэ найзын ёсоор тус
хүргэжээ.Макс өдөр уран бүтээлээ шөнө нойр авч,харин Пикассо өдөр нь нойр авч
шөнө нь уран бүтээлээ туурвихыг илүүд үздэг байсан нь нэг орыг хэрхэн хуваах
асуудлыг янзтай шийдэж өгчээ.Түүний найзуудын дотор зохиолч,кино найруулагч Жан
Кокто хөгжмийн зохиолч Игорь Стравинский,Эрик Сатий нар ч байв.
Амьдрал үргэлжилсээр
Пикассод дэмжлэг үзүүлж байсан хүмүүсийн дунд америкийн зохиолч эмэгтэй
Гертруда Стайнтүүний хөргийг зураач 1906онд зурж байсан болон герман гаралтай
зургийн худалдаачин Даниэль-Генрих Канвейлер нар байв.Канвейлер л Пикассог
залуу авъяастай зураач Жорж Брактай танилцуулсан юм шүү дээ.Тэд хамтдаа хэдэн
жил уран бүтээлээ туурвиж үр дүнд нь кубизм хэмээх цоо шинэ урсгал гарч
иржээ.Жорж Брак болон Пикассо нарын хамтран ажиллах үйл явцад Дэлхийн нэгдүгээр
дайн л саад болжээ. 1914 онд Жорж Брак цэрэгт татагдан явсан аж….. Үргэлжлэл
бий…