48 цагийн дотор зочид буудал барьжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

48 цагийн дотор зочид буудал барьжээ

Худлаа мэт санагдах боловч хятадын нэгэн барилгын компани хоёр өдрийн дотор 15 давхар зочид барьжээ.
Хятадын Broad Sustainable Building компани энэхүү үзүүлэлтээрээ Гиннесийн дээд амжилтын номонд бичигдэх болзлоо хангасан аж. Хятадын Чанша хотод баригдсан Ark Hotel хэмээх зочид буудлыг 48 цагийн дотор барьж босгосноор ийнхүү алдаршаад байгаа ажээ.

Уг зочид буудлыг хоёрхон өдрийн дотор барьж байгуулсан боловч ердийн байдлаар барьсан зочид буудлуудад байдаг бүх үйлчилгээг бий болгож чадсан гэнэ. 15 давхар зочид буудал нь 100 өрөө, усан сан, хоёр ресторантай төдийгүй биеийн тамирын заал хүртэл байдаг ажээ.

Барилгын их биеийг 48 цагийн дотор угсран босгож, 4 өдрийн туршид гадна талын ханын засал, чимэглэл бусад шаардлагатай зүйлийг хийсэн байна. Энэхүү 4 өдрийг  нарны илч хуримтлуулан цахилгаан эрчим хүч гаргах ялтсуудыг байрлуулах, газрын гүний дулаанаар ажилладаг халаагуурын систем хийх зэрэгт зориулжээ. Хурдан хугацаанд барьж байгуулсан боловч ган төмөр хэрэглэн босгосон их бие нь хөнгөн жинтэй тул газар хөдлөлтийг тэсвэрлэж гарна гэсэн дүгнэлт хийсэн байна.

Эх сурвалж: Yahoo.es
Бэлтгэсэн Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж