Ч.Санжаадамба сумынхаа ойд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.25-нд нийтлэгдсэн

Ч.Санжаадамба сумынхаа ойд түрүүллээ

Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын
92 жилийн ойн үндэсний их баяр наадам үргэлжилсээр… Энэ сарын 26-29-ныөдрүүдэд
түүхт 90 жилийн ой нь тохиож буй Завхан, Архангай, Хэнтий, Төв
аймгууд болон Дорноговь аймгийн наадамтай. Тэгвэл энэ өдрүүдэд
сумуудын
ойн наадам болсоор байна.

Архангай аймгийн Хашаат сумын 90 жилийн ойн наадам долдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болж,
наадамд зориулсан х
үчит бөхийн барилдаанд улс аймгийн алдар цолтой 64 бөх
зодоглосноос Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба т
үрүүлж, мөн сумын
харьяат аймгийн заан Б.М
өнх-Эрдэнэ үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн арслан Ц.Чимэддорж,
Архангай аймгийн Хашаат сумын харьяат сумын заан Н.Дондов нар
үлджээ.
Харин ш
өвгийн наймд улсын начин Н.Баярмагнай, аймгийн харцага Ж.Баясгалан,
аймгийн начин Д.
Өгийдалай, сумын заан С.Ганбаатар нар үлдсэн байна.

Эх сурвалж: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж