Модон бөмбөгийн улсын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.07.26-нд нийтлэгдсэн

Модон бөмбөгийн улсын аваргууд тодорлоо

Гачуурт тосгоны “Монгол Шилтгээн” жуулчны баазын модон бөмбөгийн талбайд долдугаар сарын 23-25-ны өдрүүдэд модон бөмбөгийн хоёр ангиллын тэмцээнүүд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Улсын аваргын тэмцээнд Архангай, Говь-Алтай, Дархан-Уул аймаг, Багануур дүүрэг, Мон-Алтиус БТДС, Улаанбаатар, ХААИС зэрэг 10 байгууллагын баг тамирчид оролцсон бол Олон улсын модон бөмбөгийн нээлттэй 5-р тэмцээнд Хонг Конг, Монголын 80 орчим эрэгтэй, эмэгтэй тамирчид оролцлоо. 

Тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд 40 тамирчин өрсөлдсөнөөс Б.Мөнхбат /Багануур ХК/, Д.Мөнх-Оргил /Дархан ШУТИС-1/, Г.Батмягмар /УБ-1/, эмэгтэй ганцаарчилсан төрөлд 37 тамирчин оролцсоноос Вонг Нга Чун /Хонг Конг/, Б.Оюунтуяа /ХААИС-1/, Э.Энхтүвшин /Дархан-1/ нар эхний 3-н байрт шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналыг гардан авчээ.

Харин холимог хосын төрөлд Б.Мөнхбат, П.Хүслэнзаяа /Багануур ХК/, Чов Вай Кин, Вонг Нга Чун /Хонг Конг/, Б.Ариунболд, Н.Долгорсүрэн /Багануур ХК/, эрэгтэй хосын төрөлд Ш.Батжаргал, Б.Бат-Энх /Дархан ШУТИС-2/, Г.Батмягмар, Б.Цэрэнбат /УБ-1/, Б.Доржцэрэн, Д.Мөнх-Оргил /Дархан ШУТИС-1/, эмэгтэй хосын төрөлд Б.Хишигжаргал, Т.Хандсүрэн /Дархан ДДЦС/, Ц.Баярцэцэг, Г.Энэрэл /Дархан ШУТИС-1/, Д.Лхам, Б.Мөнхгэрэл /ХААИС-2/ тус тус эхний 3-н байрт шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.      

Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй шилдэг 12 тамирчныг шалгаруулсан ба эдгээр тамирчид дахин 12 зам дээр өрсөлдөж медалийн эзэд тодорсон юм. Тэмцээний шилдэг тамирчинаар Багануур ХК-ний ажилтан Б.Мөнхбатыг шалгаруулж Монголын модон бөмбөгийн холбооноос тусгай шагнал гардуулсан юм. 

Багийн төрөлд эхний 3-н байрт эрэгтэй: Багануур ХК, Хонг Конг, Дархан ШУТИС-1, эмэгтэй: Дархан ШУТИС-1, ХААИС-1, Багануур ХК шалгарч өмнөх амжилтуудаа бататгалаа.

Байгууллагын нэгдсэн дүнгээр 84 оноогоор Б.Болдбаатар дасгалжуулагчтай Дархан ШУТИС -1, 101 оноогоор Б.Мөнхбат дасгалжуулагчтай Багануур ХК, 159 оноогоор Г.Сугаррагчаа дасгалжуулагчтай Дархан ШУТИС-2 багийнхан тус тус тэргүүллээ.

Энэхүү тэмцээнүүдээс шалгарсан баг тамирчид ирэх аравдугаар сард Тайванийн нээлттэй олон улсын тэмцээн, арваннэгдүгээр сард Малайз улсад болох Оюутны азийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус оролцох юм. 


МОНГОЛЫН МОДОН БӨМБӨГИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж