
Сувилагч, эмнэлгийн тусламж үйлчилгээний “Тэргүүн эгнээнийнхэн, манлайлагч” уриан дор анх удаа бүсийн аварга шалгаруулах ажил мэргэжлийн уралдааныг сувилагч нарын дунд зохион байгуулж эхэллээ. Ажлын байрны ёс зүйг эрхэмлэн дээдэлж, сувилахуйн тусламжийг жигд хүртээмжтэй хүргэх үйлсэд мэргэжлийн өндөр ур чадвар бүхий сувилагчдын багийг бүрдүүлэхэд туслах, сувилагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг энэхүү тэмцээн зорилгоо болгожээ. Тэмцээнд Дархан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Булган, Өвөрхангай, Архангай гэсэн долоон аймгийн 35 сувилагч оролцож байна.
Өчигдөр онолын мэдлэг буюу сорилын шалгалтаар эхэлсэн тэмцээн энэ өдөр гардан үйлдлийн тэмцээнээр үргэжиллээ.
М.Дэлгэржаргал