Шинэ ханхүүд нэр хайрлалаа

Хуучирсан мэдээ: 2013.07.26-нд нийтлэгдсэн

Шинэ ханхүүд нэр хайрлалаа

Кембрижийн Жорж Александр Луи
Фото: REUTERS / John Stillwell

Британийн
хунтайж Уильям, түүний эхнэр Кэтрин Миддлтон нарын шинэ төрсөн хүүд нэр
өгсөн тухай долдугаар сарын 24-ны орой зарлав. Кенсигтоны ордны
мэдээнээс иш татан шинэ хан хүүг Жорж Александр Луи (George Alexander
Louis) гэж нэрлэсэн тухай BBC News мэдээлэв. Албан ёсоор түүнийг эрхэм
дээдэс Кембрижийн ханхүү Георг гэж нэрлэх болно.

Шинэ төрсөн
хүүгийн нэр дээр бооцоо тавьж байсан букмекерүүдийн дунд Жорж гэсэн нэр
давамгайлж байсан ба хааны гэр бүлийн гишүүдийн нэрийг зүгээр нэг
өгдөггүй овогийн уламжлалын дагуу өгдөг гэж  BBC News тэмдэглэв.

Британийн
шинэ ханхүүгийн нэрийг төрснөөс нь хойш хоёр хоногийн дараа зарлалаа.
Харьцуулахад түүний эцэг 1982 онд төрөөд нэг долоо хоног болсны дараа,
ханхүүгийн өвөө Чарльз (1948 он) сарын дараа нэрээ авч байжээ.

Уильям,
Кейт хоёр хүүгийнхээ хамт эмнэлэгээс гараад нэг хоногийг Кенсингтоны
ордонд өнгөрөөгөөд дараа нь Беркшир гүнтний нутаг руу Миддлтоны гэр бүлд
очжээ.

Кембрижийн Жорж Александр Луи 2013 оны долдугаар сарын
23-нд Лондон хотын Гэгээн Мариягийн эмнэлэгт мэндэлжээ. Хүүгийн жин нь
3,8 кг. Тэрээр Британийн хаан ширээнд өвөө, эцэг хоёрынхоо дараа суух
болно.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж