Шөнийн клубын маркетерууд

Хуучирсан мэдээ: 2013.07.25-нд нийтлэгдсэн

Шөнийн клубын маркетерууд

“Сайхан” худалдааны төвийн захирал Сайхнаа тус худалдааны төвөө “Mass” нэртэй шөнийн клуб болгоод нилээд удсан. Харин хэсэг хугацаанд чамгүй эрчимтэй үйл ажиллагаа явуулж байсан тус клуб “Брикс”, “Доргио” зэрэг клубын хэмжээнд хүрэлгүй гологдож зогсоход хүрээд байсан. Харин “Маss” клуб дахин шинэчлэгдэн “Mass II” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон бөгөөд лазерийн гайхамшигийн шинэхэн орчныг бүрдүүлсэн гэнэ. Ирэх сарын 2-нд “Mass 2”-ийн нээлт болох бөгөөд “Казаки” гэх Украйны алдартай бас чамгүй сонирхолтой хамтлаг уригдсаныг дуулгахад таатай байна. Уг клубыг “Мотив” хамтлагийн дуучид ахин шинэчилж байгаа гэх яриа гараад байсан боловч тэд зөвхөн маркетинг хариуцсан түвшинд ажиллаж байгаа гэнэ. “Мотив” хамлагийнхан шөнийн клубын бизнест хүч нэмсэн маркетерууд болоод байгаа бололтой. “Mass II” клубын нээлтийн такс нь 10 мянган төгрөг аж.

Э.ТЭКҮ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж