Билл Гейтсийг Бразилиас хөөжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Билл Гейтсийг Бразилиас хөөжээ

Microsoft компанийг үүсгэн бай­гуулагч Билл Гейтс энэ сарын 19-ний өдөр Бразилид амарч байгаад хөөгдөн явжээ. Гейтсийн хамт түү­ний хэдэн найз нар мөн тэндээс яв­сан байна. Тэднийг Риу-Негру голоор явж байхад нь саатуулжээ. Хөлөг онгоцны баг нь ажиллах зөв­шөөрөл аваагүй хүмүүс байсан гэнэ.
Билл Гейтс, найзуудын хамт жуулчны визээр Бразилид ирсэн нь бичиг баримтын хувьд асуудалгүй байсан юм. Харин тэднийг хууль бус цагаачдын ажлын хүчийг ашиг­ласан гээд хууль хяналтынхан тор­гож, гурав хоногийн дотор Брази­лиас гарч явах шаардлага өгсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж