Cувилалын хоолноос хүүхдүүд хорджээ

Хуучирсан мэдээ: 2013.07.25-нд нийтлэгдсэн

Cувилалын хоолноос хүүхдүүд хорджээ

Нялх хүүхэд болон өнчин хүүхдүүдийн амарч сувилуулдаг Хүүхдийн клиник сувилалын хоолноос долоон хүүхэд хорджээ. Энэ сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн харьяа Хүүхдийн клиникийн сувилалаас хүүхдүүд хоолноос хорджээ гэсэн дуудлага Мэргэжлийн хяналтын газарт ирсэн байна. Сувилалын хоолноос дээж авч, лабораторийн шинжилгээнд оруулаад байгаа бөгөөд хариу удахгүй гарах юм байна. Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэний хэлж байгаагаар бол хүүхдүүд луувангийн зутан болон шар будаатай хоолноос хордсон байх магадлал өндөр байгаа гэсэн байна.

Хоолноос хордсон долоон хүүхэд Халдварт өвчин судлалын төвд хэвтэж буй бөгөөд тэдний хоёр нь сэхээн амьдруулах тасагт хэвтсэн ч нэгийнхэн нь бие сайжирч энгийн тасар руу шилжээд байна.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж