Хиллари Клинтон Чернобылийн ослын тухай ярив

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтон Чернобылийн ослын тухай ярив

Чернобылийн АЦС-ын доноруудын Киевт болсон хуралдаан дээр. 

Фото
ASSOCIATED PRESS

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга дэлхийн цөмийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад АНУ тусална гэдгийг хэллээ.

АНУ-ын Төрийн департамент Чернобылийн АЦС-ын ослын 25 жилийн ойд зориулсан Хиллари Клинтоны тусгай мэдэгдлийг тараав. Уг мэдэгдэлд “Барак Обама болон АНУ-ын ард түмний нэрийн өмнөөс ослын ойн өдрүүдэд өнөө­гийн Чер­но­былийг хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй болгохын төлөө Украинтай болон Киевийн саммитад оролцож байгаа 44 оронтой АНУ хамт байгааг би дахин мэдэгдэж байна.  Цөмийн аюулгүй байдлыг хан­гах шинэ найдвартай бунхан барих мөн ашиглагдсан цөмийн түлш­ний хадгаламж босгох хоёр төслийг хэрэгжүүлэх Украин болон энэ бүсийн түүхийн хүнд бүлгийг дуусгахад нь туслах болно” гэж өгүүлсэн байлаа. Төрийн нарийн бичгийн дарга энэ олон улсын төсөлд АНУ 240 сая ам.доллараар тусалсныг хэлээд дахин 123 мянган ам.доллар өгөх болсныг хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж