CNN ханхүүгийн талаар буруу мэдээлсэн үү?

Хуучирсан мэдээ: 2013.07.25-нд нийтлэгдсэн

CNN ханхүүгийн талаар буруу мэдээлсэн үү?

Сүүлийн үед дэлхий дахины хэвлэл мэдээллийн ертөнцөөр Их Британийн угсаа залгамжлах шинэхэн ханхүүгийн талаарх мэдээллүүд цацагдсаар байна. Харин энэ үед Америкийн алдарт CNN мэдээллийн агентлаг энэ сарын 23-нд төрсөн ханхүүгийн талаарх мэдээллийг хүргэж байхдаа амь насаа алдсан нэгэн хүүхдийн тухай мэдээллийг давхар хүргэсэн нь өнөөдөр Твиттер, facebook гээд онлайн ертөнцөд багагүй шүүмжлэлд өртөөд байна.

Учир нь CNN-ий хоёр өдрийн өмнөх “Кембрижийн гүнгийн ахайтан 3.6 килограмм хүү төрүүллээ” гэсэн мэдээний доор нэгэн хүүхдийн амь насаа алдсан тухай шуурхай мэдээлэл урсаж өнгөрчээ. Энэ үед мэдээллийг анзаарсан хүмүүс багагүй төөрөгдөлд орж гайхсан тухай “Washington Times”-ийн сэтгүүлч хамгийн эхэлж Твиттерээр дэлгэсэн байна. Онлайн ертөнцөд шүүмжлэл дагуулаад буй дээрх нөхцөл байдал санамсаргүй тохиодол байсан уу эсэх талаар CNN одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж