
Египетийн Батлан хамгаалах яамны сайд бөгөөд ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Абдель Фаттах ас-Сиси ард олонд хандан терроризм ба хүчирхийллийн эсрэг маргааш жагсахыг уриалжээ. “Ирж буй баасан гаригт ёс суртахуунтай бүх египетчүүд гудамжинд гаран жагсаж, надад терроризм, хүчирхийлэлтэй тэмцэх мандат өгөх ёстой” гэж ас-Сиси Каир хотноо Цэргийн академийн төгсөгч нарын өмнө үг хэлэхдээ мэдэгдснийг телевизээр дамжуулжээ.
Засгаас зайлуулагдсан ерөнхийлөгч Мохаммед Мурсийн талынхан ас-Сисийн уриалгыг хүлээн авахгүй гэлээ. “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний нэгэн өндөр тушаалын төлөөлөгч Facebook дэх хуудсандаа бичихдээ ас-Сисийн заналхийлт Мурсийн талынхны өдөр бүр шахуу хийж байгаа эсэргүүцлийг зогсоохгүй гэсэн байна.