
Евро бүсэд хувийн үйлдвэрлэлийн салбар долдугаар сард өсөлттэй гарсан байна. Үйлдвэрлэлийн салбарын өсөлт нь 50,4 хувьтай гарсан нь өнгөрсөн сарынхаас 0,4 хувиар илүү байсан нь сүүлийн 18 сарын туршид үзүүлж байгаагүй сайн үзүүлэлт ажээ. “Эхний хагас жилийн байдлаар ийм хувийн өсөлттэй гарсан нь үнэхээр таатай мэдээ. Ихэнх эдийн засагчид оны сүүлээр сэргэх магадлалтай гэж таамаглаж байсан ч хагас жилд ийм өсөлттэй гарсан нь цаашид евро бүсийн эдийн засаг сэргэх магадлалтайг харуулж байгаа юм” гэж Маркит судалгааны төвийн захирал Крис Виллиамсон ярьжээ. Маркит судалгааны төвийн гаргасан хүнд аж үйлдвэрийн салбарын судалгаагаар 2012 оны хоёрдугаар сараас хойш анх удаа 0,1 хувиар өссөн дүн гарсан байна.
Дашрамд сонирхуулахад Европийн төв банкны судалгаагаар энэ онд Евро бүсийн эдийн засаг 0,6 хувиар өсөх хандлага ажиглагдаж байгаа бол ирэх онд 1,1 хувиар өсөх хандлага ажиглагдаж байгаа аж.
Б.СYX