
Германы хүний эрхийн төлөө тэмцэгчид Америкийн тагнуулын албаны ажилтан асан Эдвард Сноуденд Whistleblower гэдэг шагналаа олгож байна. Шагнал гардуулах бэлгэдлийн ёслолыг долдугаар сарын 24-нд Берлин хотноо хийжээ. АНУ-ын тусгай албаныхны явуулж байгаа цахим мөрдлөгийн тухай мэдээллийг илчлэх үйлдлийг хийхдээ Сноуден өөрт нь хувийн амьдралд нь хүндхэн сөрөг үр дагавартайг ирнэ, эрүүгийн мөрдлөгөд орно гэдгээ ойлгож байсан хэмээн шагналыг үүсгэн байгуулагчид онцолжээ. Шагналыг Германы эрдэмтэдийн нэгдэл (Vereinigung Deutscher Wissenschaftler), Цөмийн зэвсгийн эсрэг өмгөөлөгчдийн байгууллага (IALANA), Transparency International гэсэн гурван байгууллага бий болгосон гэдгийг Reuters агентлаг дамжуулав.
Шагналыг 1999 онд бий болгосон ба хоёр жил тутамд “хүн, нийгэм, ардчилал, энх тайван, хүрээлэн буй орчныг хамгаалахад аюултай бөгөөд ноцтой зөрчлийг нийгмийн сонирхлын дагуу илчилсэн” хүнд олгож иржээ. 2011 оны шагналыг Иракт Америкийн нисдэг тэрэгний хийсэн үхлийн довтолгооны бичлэгийг гаргаад “нэрээ нууцлахыг хүссэн” хүн авсан байна. Түүний эх сурвалж нь АНУ-ын армийн албан хаагч Брэдли Мэннинг байж болох юм.
Шагналын нэр "whistleblower" үг нь англи хэлнээс үгчлэн орчуулбал “шүгэл үлээгч” гэсэн утгатай.