
Та жинхэнэ хайртайгаа учрахыг хүсч байна уу? Тэгвэл өнөөдөр “UB Palace”-ыг зориорой. Учир нь өнөөдөр “Гурван охин” хамтлагийнхан үзэгч, сонсогч, фэнүүддээ “Жинхэнэ хайр”-ыг мэдрүүлэх гэнэ. Тэдний анхны бие даасан “Жинхэнэ хайр” тоглолт өнөөдөр, маргааш хоёр өдөр болох юм. Хамтлагийн бүсгүйчүүдийн хэлж буйгаар тэд өнөөдөр жинхэнэ амьд шоуг үзэгчдэд мэдрүүлэх юм гэсэн. Тоглолтод “Сарны чулуу” чуулгын бүжигчид, ОХУ-ын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү урилгаар оролцоно. Мөн “Жинхэнэ хайр” тоглолтод “Гурван охин” хамтлагийн өнгөрсөн долоон жилийн хугацаанд туурвисан хит уран бүтээлүүд шинэчлэгдсэн найруулгаар эгшиглэх гэнэ.
М.Урин