Цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.07.24-нд нийтлэгдсэн

Цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгуулна

Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газраас цацрагийн хамгаалалтын төрөлжүүлсэн сургалт зохион байгуулахаар болжээ. Сургалт наймдугаар сарын 1, 2-нд болох бөгөөд цооногийн каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашигладаг байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох ажилтнуудыг хамруулах юм байна. Сургалтын бүртгэл долдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх аж.

Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 89091277, 62263153 утсаар лавлаж болох гэнэ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж