Ану нэртэй хүмүүсийн өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Ану нэртэй хүмүүсийн өдөрлөг болно

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн зохиолоор бүтээсэн “Домогт Ану хатан” жүжиг энэ сарын 8-наас эхлэн Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзнаа амилуулж, үзэгчдийн хүртээл болгоод байгаа. Энэхүү түүхэн жүжигтэй холбогдуулан УДЭТ-ын хамт олон энэ сарын 27-нд 17.00 цагаас Ану нэртэй хүмүүсийн өдөрлөг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үеэр Ану нэртэй хүмүүст “Домогт Ану хатан” түүхэн жүжгийн 50 хувийн хөнгөлөлттэй үзэх эрхийн бичиг, болон жүжигт тоглосон уран бүтээлчидтэй хамт зургаа татуулж, гарын үсэг авах зэрэг олон арга хэмжээг зохиох гэнэ.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж