Египетэд мөргөлдөөний үеэр есөн хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2013.07.24-нд нийтлэгдсэн

Египетэд мөргөлдөөний үеэр есөн хүн амиа алдав

Египетийн нийслэл Каир хотод тус улсын экс-Ерөнхийлөгч Мухаммед Мурсиг дэмжигчид болоод түүнийг эсэргүүцэгчдийн хооронд дахин гарсан ширүүн мөргөлдөөнөөс болж есөн хүн амь насаа алджээ. Энэ сарын эхээр өмнөх Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулсан Египетийн армийн шийдвэрийн дараа Мусульманы ахан дүүс намынхан болоод Мурсигийн дэмжигч олон арван иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, эмх замбараагүй байдал үүсгэсээр байгаа юм.

Хамгийн сүүлийн мэдээгээр л гэхэд дээрх жагсаал цуглааны үеэр гарсан мөргөлдөөнд нийт 100 хүн амиа алдаад байгаа юм байна.

Э.АНХТУЯА 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж