Ш.Батхүү: Би “Жаст” группээ зарсан | News.MN

Ш.Батхүү: Би “Жаст” группээ зарсан

Хуучирсан мэдээ: 2013.07.24-нд нийтлэгдсэн

Ш.Батхүү: Би “Жаст” группээ зарсан

Ш.Батхүү: Би “Жаст” группээ зарсан
 

“Хадгаламж” банкийг Төрийн банкинд шилжүүлсэн дуулиан өнөө хэр намжаагүй байна.  Хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан “Хадгаламж” банкийг Төрийн банкинд шилжүүлж байгаагаа Монголбанк өнгөрсөн даваа гаригт мэдээлсэн юм. Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан, зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан гэх асуудалд ороогдож,” Хадгаламж” банкийг дампууруулахад хүргэсэн цорын ганц буруутан болох “Хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур” гэгдэж буй “Жаст” группын захирал асан Ш.Батхүү өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Болсон бүх явдлыг эхнээс нь тайлбарлахыг хүссэн тэрбээр таван жилийн өмнө буюу 2009 онд “Хадгаламж” банкийг ихээхэн хэмжээний өртэй, бараг дампуурлын ирмэг дээр байхад нь худалдаж авч байсан гэнэ.  Нийт активын хэмжээ нь 80 тэрбумаар тоологдсон, үйл ажиллагаа нь доголдсон “Хадгаламж” банкийг худалдан авсан цагаас эхлээд л маш их хөрөнгө оруулалт хийсээр иржээ. “Хадгаламж” банкнаас гадна өр зээлэндээ баригдаж, үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрсэн “Монгол шуудан” банк, гадаад дотоодын банкуудад ихээхэн хэмжээний өртэй “Олон овоот”-ын ордыг худалдан авсандаа тэр харамсч байгаагаа нуугаагүй юм. “Хадгаламж банк”-ийг дампууруулчихаад Төрийн банкинд нэгтгэсэн юм биш. Харин муу зээлийг нь өөр дээрээ аваад сайн активтайгаар нийт хөрөнгө нь 1,5 их наядаар хэмжигдсэн “Хадгаламж” банкийг 200 сая ам.долларын активтайгаар Төрийн банкинд шилжүүлсэн шүү гэдгээ хэвлэлийнхэнд албан ёсоор дуулгалаа.

“Хадгаламж” банкийг худалдан авснаас хойш Монголбанктай хамтран үйл ажиллагаа явуулсаар иржээ. Харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хүндэтгэж ийм арга хэмжээ авч байгаагаа ч ярьсан юм. Надад итгэж мөнгөө хадгалуулсан олон сая хүний мөнгийг найдвартай байлгахын тулд Монголбанктай ярилцан тохироод ийм шийдвэрт хүрсэн. Банкны хөрөнгийг “Жаст групп”-тээ зарцуулсан юм биш. Угаасаа миний хөрөнгө оруулалтын хэмжээ дууссан. Тийм болохоор гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт татах хэрэгтэй болсон. Дотоодод “Хадгаламж” банкид хөрөнгө оруулалт хийхэд тэнцэх хүн олдоогүй. Тиймээс гаднаас хөрөнгө оруулалт татахын тулд “Стандарт” банкнаас 109 сая ам.долларыг зээлсэн гэнэ. Өмнөд Африкийн тус банкнаас мөнгө зээлэхийн тулд эхний ээлжинд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж 20 сая ам.долларыг зээлсэн байна. “Эрдэнэт” үйлдвэртэй 1997 оноос түншийн харилцаатай явж ирсэн болохоор холбогдох албаны хүмүүстэй ярилцаад гэрээ байгуулж, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж зээл авчээ. Түүний ярьснаар удаа дараагаар “Стандарт” банкнаас зээл авсан гэнэ. Одоогоор төлөх ёстой 120 сая ам.доллар үлдээд байгаа юм байна. Гэрээ байгуулахад “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарын гарын үсгийг авсан гэдгээ хүлээсэн юм.

Олон овоотын төслийг худалдаж авснаас болж “Хадгаламж” банкиа алдахад хүрснээ нуугаагүй. Ц.Мянганбаяраас Олон овоотын төслийг худалдан авахдаа хулхидуулснаа мөн ярив. “Монгол газар” компани” 25 тонн алттны нөөцтэй гэж хуурамчаар нөөц тогтоолгосноос нь  болоод Ш.Батхүүгийн хувьд  бүх л бизнесээ алдахад хүрчээ. Олон овоотын алтны нөөц ердөө дөрвөн тонн гэнэ. Ц.Мянганбаяртай холбогдсондоо харамсч байгаагаа нуугаагүй юм. Тэрбээр “Жаст ойл” компаниа “Магнай трейд”-д, “Олон овоот”-оо Г.Алтанд, “Жаст агро”-гоо татан буулгаж, “Хадгаламж” банкиа Төрийн банкинд нэгтгээд бизнесмен биш энгийн иргэн болсноо, хууль хяналтын байгууллагаар шалгуулаагүй байгаагаа мэдэгдэв. Түүнчлэн “Стандарт” банкнаас авсан зээлээ зориулалтын банкнаас аваагүй гэнэ. Түүнийг одоогоор Монгол Улсын хилээр гарахыг нь албан ёсоор хориглоод байгаа ажээ.

Ж.ЭРХЭС
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж