
Энэ жилийн наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр “Боргио” брэнд ажиллаж байна. Тэдний зүгээс наадмын зочдод зориулж, олон сонирхолтой сюрприз бэлтгэсэн гэнэ лээ.
Наадмын бас онцлууштай зүйл нь тайз засалт. Энэ жилийн “Playtime”-ын тайз жижиг, том хоёр тайзтай байна. Тайзнаа дуулах хамтлагуудын бүтээлийг сонсогчдод жинхэнэ утгаар нь мэдрүүлэхээр “Total Music” ажиллаж байгаа. Харин “G Mobile”-ийн хамт олон ямар ч гацалтгүй, утасгүй интернэтийн орчин бүрдүүлэхээр болсон байна.
Та майхан саваа бэлдээд Гачуурт дахь “Монгол шилтгээн”-ийг зорьж, “Playtime”-д зочлох гэж байгаа бол танд автобусаар үнэгүй үйлчилнэ. 27, 28-ны өглөө 10.00 цагаас эхлээд 30 минут тутамд Монголын хүүхдийн ордны гадна талбайгаас автобус хөдлөх гэнэ. За ингээд залуус аа, “Playtime” дээр уулзацгаая.
Сануулахад, амьд хөгжмийн тоглолтууд өндөрлөмөгц DJ нар сетээ тавьж, голын эрэг дэх задгай талбайд үдшийн партитай гэсэн шүү.







