Триатлоны УАШТ дөрвөн төрлөөр явагдана

Хуучирсан мэдээ: 2013.07.24-нд нийтлэгдсэн

Триатлоны УАШТ дөрвөн төрлөөр явагдана

Тэсвэр
хатуужлын спорт гэгддэг триатлоны улсын аварга шалгуулах тэмцээнийг
долдугаар сарын 27-нд Архангай аймгийн Өгийнуурт зохион байгуулахаар
болжээ. Монголын триатлоны холбооноос зохион байгуулж буй энэхүү
тэмцээнийг олон улсын триатлоны холбооны дүрмийн дагуу зохион байгуулах
юм байна.

Энэ удаагийн УАШТ-ийг эрэгтэй элит, эмэгтэй элит, хөвгүүд
болон сонирхогчид гэсэн ангиллаар явуулна. Тэмцээний өдөр 17 нас
хүрээгүй оролцогч хөвгүүдийн ангилалд өрсөлдөхийг зөвшөөрнө. Мөн
триатлоны спортын сонирхогчдын тэмцээнд нас, хүйс харгалзахгүйгээр
оролцуулах ажээ.

Манай улсад шинээр хөгжиж байгаа триатлоны
спортыг олон нийтэд сурталчлах, триатлоны шигшээ багийн тамирчдыг сонгон
шалгаруулах зорилготой энэхүү тэмцээний нийт шагналын сан нь хоёр сая
төгрөг юм байна. Мөн тэмцээний ангилал бүрт эхний 3 байрт шалгарагсдыг
медаль, диплом, үнэ бүхий зүйлээр урамшуулна. Ивээн тэтгэгч, хамтрагчаар
Монголын Үндэсний Олимпийн Хороо, ССАЖЯ-Спортын бэлтгэлийн төв,
“Каннондэйл Монголиа”, “ЖМКО”, “Нью Саммит” компани ажиллаж байна.

Тэмцээний зай, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэе.

Тэмцээний зай:

Эмэгтэй элит, хөвгүүд – 600 м сэлэх, 10 км дугуйгаар, 3 км гүйх

Эрэгтэй элит – 800 м сэлэх, 15 км дугуйгаар, 5 км гүйх

Сонирхогчид – 200 м сэлэх, 5 км дугуй, 1,5 км гүйх

Шагнал: УАШТ-ий шагналын сан нь 2013 мянган төгрөг.

Тэмцээний хураамж: 5000 (насанд хүрээгүй бол 3000 төгрөг)

Хөтөлбөр:
    
VII.26            17.00 Техникийн зөвлөгөөн

VII.27            10.40 Нээлт
                      11.00 Эрэгтэй элитийн гараа
                      13.00 Эмэгтэй элитийн гараа
                      15.00 Хөвгүүд, сонирхогчдын гараа
                      16.00 УАШТ-ий хаалт

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж