Үер усны аюулаас онцгойлон сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.24-нд нийтлэгдсэн

Үер усны аюулаас онцгойлон сэрэмжлүүлж байна

Долдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчмоор усны түвшин өмнөх өдрүүдэд хоногтоо 5-20 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 25 см, Хэнтэй нурууны ар, зүүн хажуугаас усжих Хэрлэн голын эх болон адгаар усны түвшин хоногтоо 5-10 см нэмэгдэж, үерийн түвшинг 5-10 см даван тус тус үерлэж байна.7 дугаар сарын 24-нд Хэрлэн гол Багануур дүүрэг орчмоор усны түвшин хоногт 8 см нэмэгдэж, үерийн түвшинд дөхнө. 

Иймд дээр дурдсан голуудын сав болон голын эрэг дагуу суурьшиж буй ард иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, сонор сэрэмжтэй байхыг Ус, цаг уурын хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна.

Малчид, ард иргэдэд дуулгах мэдээ

Өнөөдөр нутгийн баруун хагаст дуу цахилгаантай бороо орж, нутгийн зүүн хагаст хална.

2013 оны 07 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо, говийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 29-31 градус дулаан байна.

2013 оны 7 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
 

25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26, 27-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. 26-нд баруун зүгийн нутгаар цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө5-10 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө19-24 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж