“Фарм шоу-2013” үзэсгэлэн худалдаа болно

Хуучирсан мэдээ: 2013.07.24-нд нийтлэгдсэн

“Фарм шоу-2013” үзэсгэлэн худалдаа болно

Дархан-уул аймагт ирэх наймдугаар сарын 15, 16-ны өдөр ҮХААЯ, Монголын Тариаланчдын Холбооны хамтарсан "Фарм шоу-2013” хүнс, хөдөө аж ахуйн техник, технологийн үзэсгэлэн худалдаа нээгдэхээр болжээ.

Уг үзэсгэлэнд ҮХААЯ-ны удирдлагууд, УГТСЭШХ, "Монгол төмс” хөтөлбөр, АГРОТРАК, ВАГНЕР АЗИ, ЭНСАДА ТРАКТРОН, ИНТОСЭ, АГРОМАШ зэрэг компани оролцох юм байна. Үзэсгэлэнд оролцогч компаниуд үзэсгэлэнгийн талбайд тариаланчдад санал болгож байгаа техникүүдээ эгнүүлэн тавьж сонирхуулж худалдан борлуулж ажил хэргийн харилцаа тогтоож түншийн гэрээ хэлцэл байгуулж захиалга авах гэнэ. Тэдгээр техникүүдийнхээ техникийн үзүүлэлт,  үйлчилгээ, бүтээмж, хөрс боловсруулдалт, тариа ногоо хураах техникийн үйлдлүүд, засварын ойр зуурын үзүүлбэрүүдийг биечлэн үзүүлж сурталчлах юм.

Мөн үеэр үндэсний үйлдвэрлэгчдийн хүнсний бүтээгдэхүүн, шинэ ургацын жимс, жимсгэнэ, хүнсний ногооны амталгаат худалдааг зохион байгуулахаар төлөвлөсөн тухай Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Энхбаяр ярилаа.

Эх сурвалж: http://darkhanith.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж