Тендерийн хуулийн хариуцлага нилээд чангарна

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Тендерийн хуулийн хариуцлага нилээд чангарна

-Тендерийн хуулийг шинэч­лэн найруулах шаард­лага юунд байгаа вэ?

-Тендерийн асуудлаар УИХ-д олон л удаа яригддаг. Гэвч олигтой шийдэлд хүрээгүй л байна. Төрд буй хэсэг нөхдийн луйвар булхай бол төрийн толгойны өвчин болоод байгаа. Үүний гол талбар болсон тендерийг яаж цэвэршүүлэх вэ гэдэгт миний хувьд цахим тогтолцоог нэвтрүүлэх арга гэж харж байгаа. Ханш ил тод байх ёстой. Мөн тендерт орж буй компаниуд “нийтийнх” байвал зүгээр. Энэ нь хувьцааных нь 80 аас дээш хувь нь хөрөнгийн биржээр арилжаалагдсан, дугаар хорооны иргэд Дугарын хувьцаатай компани л гэсэн үг. Түүнчлэн хяналт тавихдаа иргэний нийгмийн байгууллаар хяналт тавиулах тогтолцоо бий болох хэрэгтэй. Ил тод байдалд оруулж байж л луйвар алга болно.

-Хэрэглэгч нь сонголт хийх тал руу чиглэх ёстой  гэж үзэцгээдэг. Энэ чиглэлд хууль явж чадаж байна уу?

-Орон нутагт эрх шилжүү­лэх чиглэл ид яригдаж бай­на. Ямартаа ч яамдыг тен­дерийн үйл ажиллагаанаас салгаж байгаа. Аймгийн төвд Улаанбаатар хотоос нэг компани ирчхээд чанартай чанаргүй олон барилга үлдээ­гээд алга болчихдог. Иймд орон нутагт ядаж барилгаа хэнээр бариулах эрх мэдэл шилжих ёстой.
Зарим хүн орон нутагт тендер явуулах чадавх сул байгаа гэх тайлбар гаргаж байна. Гэвч энэ бүхнийг тендерийн комиссыг сургах байдлаар зохицуулж болно. Мөн мэргэжлийн судлаачдыг  шалгаруулах бүрэлдэхүүнд урьж оруулах боломж ч бий.

-Тендерийн томоохон зөрчлийн талаар мэдээлэл байна уу?

-Өрсөлдөөний хуульд “мо­­ноп­сон” гэх зүйлийн зо­хи­­цуулалт туссан. Энэ нь то­моо­хон хэрэглэгч гэ­сэн үг. Худалдан авагч том зах зээлд нэг компани нэг бүтээгдэхүүнийг 100 хувь нийлүүлж болдоггүй. Гэтэл өрсөлдөөний хуулиар хязгаарласан гуравны нэгийг нийлүүлэх нь битгий хэл дангаараа нийлүүлж байна. Төмөр замын үйлдвэрчний эвлэлийн мэдэгдлээс харвал нэгхэн компани бензин ний­лүүлдэг байжээ. Тэр компани 70 мянган тонн түлшийг нийлүүлж. Гэтэл нэг литрийг 1310 төгрөгийн үнэтэй байхад 1713 төгрөгөөр шахсан байна.  Эндээс харвал монополийг задлахад монгол улсын хууль үйлчлэхгүй байгаа нь харагдаж байна.

-Батлагдан гарах Тен­дерийн хуулийн өнгө ямар харагдаж байна?

-Ер нь тендерийн хууль зөрчсөн тохиолдолд захир­гааны хариуцлага хүлээлгэхээс гадна, эрүүгийн хууль хү­лээл­­гэх зохи­­­цуулалтыг дэм­­­­­жиж байгаа. Түүнчлэн ком­­­панийг татан буулгах ха­риуцлага байсан ч болно. Ер нь тендерийн хууль нилээд чангарна.

Б.Мандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж