Элсэлтийн журмыг иргэд шүүмжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.23-нд нийтлэгдсэн

Элсэлтийн журмыг иргэд шүүмжилж байна

Иргэдийн
санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д долдугаар сарын 11-18-ны хооронд
нийт 658 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна.

Элсэлтийн
ерөнхий шалгалт болоод их, дээд сургуулиудын элсэлтийн журамтай
холбоотой санал хүсэлт түлхүү иржээ. Зарим их, дээд сургуулийн элсэлтийн
журам учир дутагдалтай байгаа талаарх иргэдийн шүүмжлэлд Боловсрол,
шинжлэх ухааны яамны холбогдох хүмүүс хариу  өгсөн байна. 

Хүний
хөгжил сангийн 21,000 төгрөгийн нөхөн олголтын асуудлаар олон хүн
ханджээ. Энэ талаар Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар хариу
ирүүлээгүй байна. 1990-1995 оны хооронд өөрөөс үл хамаарах шалтгааны
улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн
ажилласан жил тасарсныг ажилласнаар нөхөн тооцох “Ажилласан жил,
тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн дагуу
ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах иргэд энэ
оны  8 дугаар сарын 1-ний дотор хүсэлтээ гаргах ёстой бөгөөд энэ
хугацааг сунгаж өгөх  хүсэлтээ олон ирсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж