Өнөөдөр Монголын Хөрөнгийн бирж нийт 16,8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 39505 ширхэг хувьцаа арилжжээ. Хамгийн идэвхтэй хувьцаагаар “Ремикон”, “Гермес центр”, “Хангал”, “Хишиг уул”, “Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг нэрлэж байна. Харин хамгийн өсөлттэй хувьцаанд “Хангал”, “Материалимпекс”, “Гермес”, “Улсын их дэлгүүр”, АПУ зэрэг компанийн хувьцаа байсан байна. Харин “Гутал” ХК, “Могойн гол”, “Адуунчулуун”, “Шарын гол”-ын хувьцаа хамгийн уналттай гарчээ.
Д.ЦЭЦ