Гишүүн сонгон шалгаруулах тухай

Хуучирсан мэдээ: 2013.07.23-нд нийтлэгдсэн

Гишүүн сонгон шалгаруулах тухай

ХУД–ИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛД ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт орших Улаанбаатар номын сангийн харъяа II номын санг “Залуучуудын хөгжлийн төв” болгох зорилгоор иж бүрэн тохижуулаад үйл ажиллагаа эхэлэхэд бэлэн болоод байна.

Залуучуудын хөгжлийн төв нь интернэт төв, номын сан, гадаад хэлний сургалт, амьдрах ур чадварын сургалт, нөхөн үржихүйн эрүүл мэнд , бусад сонирхолын клубууд дээр тулгуурлан залуучуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг санаачлан явуулж өсвөр үе, оюутан залуучуудыг өв тэгш хүмүүжилтэй иргэн болж төлөвшихөд нь бүх талаар дэмжин туслаж, өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг тэдэнд олгох зорилготой үйл ажиллагаагаа явуулах юм.

Хан-Уул дүүргийн залуучуудын хөгжлийн төв нь дэргэдээ Залуучуудын зөвлөлтэй байна.  Зөвлөл нь Залуучуудын хөгжлийн төвийн хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийн талаарх мэдлэг, ойлголтыг хүүхэд, өсвөр үеийхэн, залуучуудад хүргэх, мөн хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилтэнд хүүхэд, залуусыг төлөөлөх, оролцоог хангах зорилготой залуусын сайн дурын, зөвлөх баг юм.

Хан-Уул дүүргийн Залуус Хөгжлийн төвийн дэргэдэх Залуучуудын зөвлөлийн гишүүнээр ажиллах сонирхол бүхий хүүхэд, залуучууд та бүхнийг доор дурьдсан шалгуурт нийцүүлэн зохих материалыг бүрдүүлэн шалгаруулалтанд оролцохыг урьж байна. Таныг залуучуудын төлөөлөл, дуу хоолой болон бидэнтэй хамтран ажиллаж, өөрийнхөө болон үе тэнгийнхнийхээ хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллана гэдэгт найдаж  байна.

Шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Хан-Уул дүүргийн харъяат байх
  • Хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудлаар тодорхой ойлголт, мэдлэг, энэ чиглэлээр цаашид сонирхолтой байх 
  • Цахим орчин “Social Network” –зохих түвшний мэдээлэлтэй байх ажиллах чадвартай /Facebook, Twitter, Youtube, Gmail /  
  • ЗХТ –ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, залуучуудын дуу хоолой, төлөөлөл болон ажиллах чадвартай, чин хүсэл эрмэлзэлтэй байх 
  • Өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх 
  • Шалгаруулалтын хугацаанд 15 – 25 настай байх 
  • Англи хэлний болон бусад гадаад хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх, 
  • Хан-Уул дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийг өөрийн биеэр очиж үзсэн байх


Шалгаруулалтанд бүрдүүлэх материал:

  • ЗХТ –ийн Залуучуудын зөвлөлд нэр дэвшиж буй өөрийн хүсэлтийг илэрхийлсэн захидал,
  • ЗХТ –ийн Залуучуудын зөвлөлд нэр дэвшүүлж буй оршин суух хорооны тодорхойлолт, 
  • Нэр дэвшигчийн анкет /загварын дагуу/ хавсаргав, 
  • ЗХТ –ийн ЗЗ –нд нэр дэвшиж буй зорилго, хүсэл тэмүүллээ илэрхийлсэн 500 үгтэй эссег Монгол, Англи хэлээр бичиж ирүүлэх, 
  • Өөрийн давуу талыг тодорхойлох бусад нэмэлт материалуудын хуулбар /хүлээн авсан материалуудыг буцаан олгохгүй болно/


Материал хүлээн авах хугацаа:

Залуучуудын зөвлөлд нэр дэвшигчийн материалыг хүлээн авах эцсийн хугацаа 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бөгөөд материалыг битүүмжилсэн дугтуйд хийж, хүлээн авах газрын нэрийг Хан-Уул дүүргийн Залуучуудын Хөгжлийн Төв гэж тодорхой бичиж, оршин суугаа харъяа хороондоо хүргүүлнэ үү.

Хан-Уул дүүргийн ЗХТ-ийн зорилго, үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг цахим хэлбэрээр www.khanzaluus.org эсвэл https://www.facebook.com/khanzaluus.org  хуудаснаас авна уу.

Сонгон шалгаруулалт 2 шатаас бүрдэх ба хүлээн авсан материалуудаас 2013 оны 08 дугаар сарын 18 гэхэд зөвхөн шалгарсан нэр дэвшигчид рүү утсаар ярьж ярилцлаганд урина.

Хорооны гишүүдийг сонгон шалгаруулахдаа:  

  • Хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах,
  • Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдсан тодорхой чадвар бүхий залуучуудыг сонгох,
  • Нийгмийн бүх төлөөллийг хамруулах зэргийг эрхэмлэнэ. 
  • Хан-Уул дүүргийн хороодын төлөөллийг хангахийг эрмэлзэнэ. 
Хан-Уул дүүргийн Залуучуудын Хөгжлийн төвийн ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ
 Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо,
 Жаргалант үйлчилгээний төв, II дугаар номын сан

Утас: 70115702, 99179433

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж