298 мянган иргэн хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.07.23-нд нийтлэгдсэн

298 мянган иргэн хүсэлт гаргажээ

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг өнгөрсөн онд УИХ-аар хэлэлцэн баталсан билээ.  Тодруулбал,  1990-1995 оны хооронд ажиллаагүй хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх боломжтой болсон юм.  Дээрх хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль наймдугаар сарын 1-нд дуусгавар болох гэнэ.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан мэдээгээр одоогийн байдлаар нийт 298.7 мянган иргэн бичиг баримтаа бүрдүүлж хүсэлт гаргаад байгаа юм байна. Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан дээрх хууль хамрагдах хугацааг сунгахыг хүссэн иргэдийн хүсэлт ч мөн цөөнгүй ирээд байгаа гэнэ.

Н.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж