Мурсийн гэр бүл цэргийнхнийг шүүхэд өгнө

Хуучирсан мэдээ: 2013.07.23-нд нийтлэгдсэн

Мурсийн гэр бүл цэргийнхнийг шүүхэд өгнө

Засгаас зайлуулагдсан Египетийн ерөнхийлөгч Мохаммед Мурсийн гэр бүлийнхэн Мурсийг “хулгайлсан” цэргийнхний эсрэг шүүхэд гомдол гаргана гэдгээ долдугаар сарын 22-нд мэдэгдсэн тухай Reuters мэдээлэв.

Усама Мурси
Фото: Mohamed Abd El Ghany / Reuters

«Төрийн эсрэг гэмт хэрэгт буруутгагдаагүй хэн нэгнийг барин саатуулах хууль зүйн ба үндсэн хуулийн үндэслэл байхгүй » гэж Мурсийн хүү Усама хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Тэрбээр засгаас зайлуулагдсан Ерөнхийлөгчийн гэр бүл  «Египт болон олон улсын төвшин дээр» долдугаар сарын эхээр Мурсийг зайлуулсан тухай зарласан тус орны Батлан хамгаалах яамны сайд Абдель Фаттах аль-Сисийн эсрэг арга хэмжээг авахуулах болно гэлээ.

Засаг солигдсон мөчөөс хойш Мурсийн хамаатан садан түүнтэй холбогдож чадахгүй, биеийн байдлын талаар нь юу ч мэдэхгүй байна гэж Египетийн ерөнхийлөгч асаны хүү хэлэв. Долдугаар сарын эхнээс хойш Мурсийн хамаатан садан ийнхүү олны өмнө анх удаагаа гарч ирлээ.

Мурсийн хамаатан садныг исламын “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний гишүүд, Египет дэх хүний эрхийн Human Rights Watch байгууллагын  төлөөлөгчид дэмжин Мурси ба түүний хамсаатнуудыг барьсан нь буруу гэж байгаа. Тэдний хэлснээр, ял сонсголгүйгээр хүнийг 48 цагийн дотор л барин сааатуулах тухай олон улсын хэм хэмжээ байдаг ажээ.

Энэ үеэр Каирын Тахрирын талбайд Мохаммед Мурсийн талынхны эсэргүүцэл энэ даваа гаригт хийгджээ. Мурсийн дэглэмийг эсэргүүцэгчтэй тэд мөргөлдөх үеэр наад зах нь нэг хүн алагдаж, 26 хүн шархадсан бөгөөд нийслэлээс холгүй орших Кальюб хотод гарсан үймээнээр мөн гурван жагсагч амь үрэгджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж