Хятадад болсон газар хөдлөлтөөр 89 хүн амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2013.07.23-нд нийтлэгдсэн

Хятадад болсон газар хөдлөлтөөр 89 хүн амиа алдлаа

Өчигдөр өглөө Хятадын Гансу мужид гарсан газар хөдлөлтийн улмаас одоогоор амиа алдагсдын тоо 89-т хүрч гэмтэж шархдагсдын тоо 800 болж нэмэгдээд байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.

Газар хөдлөлтөнд ихээр өртсөн Динси хотод хоёр нисдэг тэрэг бүхий цагдаа аврах албаныхан нийлсэн 3000-аад хүн ард иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм байна. Түүнчлэн одоогоор есөн мянган айлын орон гэр эвдэж сүйдээд байгаа бөгөөд цаашдаа хохирлын хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгааг орон нутгийн удирдлага мэдэгджээ. Газар хөдлөлтийн дараах Динси хотын гэрэл зургуудаас сонирхуулъя:











Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж