
Бүтээл нь шалгарсан уран бүтээлчдийг ирэх сарын 8-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болох ойн арга хэмжээнд урилгаар оролцуулж, шагналыг гардуулах юм байна.
Дууны уран бүтээлийн тэргүүн байр нь гурван сая төгрөг, цом, диплом бөгөөд дэд байранд нэг сая төгрөгийн шагналын сантай бол Шүлгийн уран бүтээлийн тэргүүн байр нь хоёр сая төгрөг, цом, диплом бөгөөд дэд байр нь найман зуун мянган төгрөг, тусгай шагналуудтай ажээ.
- Дууны уралдаанд оролцох яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучидын баг бүтээлийн үг, ноот, дуучны CD буюу DVD –д бичсэн бичлэгийн хамт ирүүлнэ. Утас 99296481
- Шүлгийн уралдаанд бүтээлээ ирүүлэх яруу найрагчид 2013.7.27-ны дотор omunkhnaran@gmail.com гэсэн цахим хаягаар ирүүлнэ. Дууны уралдаанд байр эзэлсэн уран бүтээлийн гурван баг (тус бүр 3 хүнээс илүүгүй) болон шүлгийн уралдаанд ирсэн бүтээлээс эхний 10 яруу найрагчийг 8-р сарын 9-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болох Алтан-Овооны 100 жилийн ойд урилгаар оролцуулна.