
Холбооны төвшинд гамшгийн бүсэд багтсан нутаг дэвсгэр нь Вашингтоноос шууд санхүүжилт авдаг аж. Обамагийн шийдвэрийн дагуу 10 тойргийн эд хөрөнгөөр хуй салхинд нэрвэгдсэн хувь хүмүүс санхүүгийн тусламж авахаар болов. Мөн найман тойргийн засаг захиргаа холбооны төсвөөс мөнгө авна.
Хойд Каролина мужийн захирагч Беверли Пердью (Beverly Perdue) ням гаригт онц байдлыг зарласан юм. Дараа нь тэрбээр мужийн 18 тойргийг холбооны төвшинд гамшгийн бүсээр зарлуулах хүсэлтээ Вашингтонд гаргажээ. Хуй салхи энэ сарын 14-нөөс Америкийн төвийн болон зүүн өмнөд хэсгийн бүх мужаар дайран өнгөрч, Хойд Каролина мужаас гадна Арканзас, Виржиния болон Алабама байгалийн гамшигт хүчтэй нэрвэгджээ. Гамшгаар наад зах нь 45 хүн амиа алдсаны 22 нь Хойд Каролина мужийнх байжээ. Хуй салхины улирал үргэлжлэх бөгөөд гамшиг төвийн нутгаар дайрч магадгүй гэнэ.