Төсвийн байнгын хороо мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.07.23-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хороо мэдээлэл хийнэ

УИХ-ын Төсвийн байнгын хороо хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлан, чуулганы завсарлагаанаар байнгын хороо, ажлын хэсэг хэрхэн ажиллаж буй талаараа өнөөдөр 11.00 цагт Төрийн ордны хэвлэлийн танхимд мэдээлэл хийхээр болжээ.

Мөн энэ үеэр эдийн засаг, төсөв мөнгөтэй холбоотой цаг үеийн асуудлаар тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн мэдээлэл өгөх гэнэ.

Б.ЭНХМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж