Хятадын газар хөдлөлтөд 50 хүн амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2013.07.22-нд нийтлэгдсэн

Хятадын газар хөдлөлтөд 50 хүн амиа алдлаа

Өнөөдөр өглөө Хятадын Гансу мужид болсон 6.6 магнитутын хүчтэй газар хөдлөлтийн улмаас хамгийн сүүлийн мэдээгээр 50 хүн амь насаа алдаж, 300 гаруй хүн бэртэл гэмтэл аваад буй талаар эх сурвалжууд мэдээлжээ. АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр газар хөдлөлт Гансу мужид 7:45 цагт болж, нэг цагийн дараа дахин нутгийн зарим хэсгээр үргэлжилсэн байна.

Хятадын эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнөөдөр газар хөдлөлт болсон нутгуудад аврах албаныхан одоог хүртэл үргэлжлүүлэн ажиллаж байгаа гэнэ. Хятадын Сичуан мужид өмнө нь мөн 2008 онд болсон газар хөдлөлтийн улмаас 90 мянган хүн амь насаа алдаж олон сая хүн орон гэргүй болсон билээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж