Баянзүрхчүүд дээлээрээ гоёлоо

Хуучирсан мэдээ: 2013.07.22-нд нийтлэгдсэн

Баянзүрхчүүд дээлээрээ гоёлоо

Үндэсний хувцасны гайхамшигт өв соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний өв соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Дээлтэй Монгол” наадам наадам долдугаар сарын 20-нд Чингэсийн талбайд боллоо. Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадамд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон харьяа хэлтэс, албад, хороодын нийт 1600 гаруй хүн оролцсон бөгөөд дээлтэй Баянзүрхчүүдээс уг наадамд оролцсон хамгийн балчир нь найман сартай иргэн байв.

Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмыг нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, “Монголын Аялал жуулчлалын холбоо”, “Шилмэл загвар”, “Монгол костюмс”, “Торго загвар”, “Саунд оф Монголиа”, “Монгол гэр Хужирт” зэрэг компани хамтран зохион байгуулсан юм.

“Дээлтэй Монгол” наадам нь Монгол үндэстэн ястны хувцас, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолтыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилан таниулах, даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн өвөрмөц түүх, Монголын эртний соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноороо жуулчдын сонирхлыг илүү их татах, хүүхэд, залуучуудад түүх, соёлоороо бахархаж, хайрлах сэтгэлийг төрүүлэх зорилготойгзохион байгуулагчид нь онцолж байсан юм.




Эх сурвалж: http://zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж