Бодын ширэнд 15 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Хуучирсан мэдээ: 2013.07.22-нд нийтлэгдсэн

Бодын ширэнд 15 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Үндэсний үйлдвэрлэгчид болон малчдын амьдралыг дэмжих зорилгоор арьс ширэнд тодорхой хэмжээний урамшуулал олгох шийдвэрийг УИХ-ын хаврын чуулганаар баталсан билээ. Арьс ширийг дотооддоо боловсруулахад төрөөс анхаарч, түүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчдэд зориулж хөнгөлөлттэй зээл гаргахаар болсон. Үүний хүрээнд Засгийн газраас таван жилийн хугацаатай 140 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж арилжаалахаар болсон юм. Мөн малаа гарал үүслийн баталгаажуулалтад хамруулсан малчдад бог малын арьс тутамд гурван мянган төгрөг, бодын ширэнд 15 мянган төгрөгийн урамшуулал олгох юм байна. Мал хамгаалах сангаас малчдын урамшуулалд шаардлагатай мөнгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1 болон аравдугаар сарын 1-ний дотор олгохоор болжээ. Энэ жил  бэлгтгэсэн арьс ширний урамшууллыг ирэх онд олгох юм байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж