Хятадад газар хөдөлж, гурван хүн үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.07.22-нд нийтлэгдсэн

Хятадад газар хөдөлж, гурван хүн үрэгджээ

Өнөөдөр өглөө /VII.22/ Хятадын төв хэсэгт 5.9 магнитутын хүчтэй газар хөдөлсөн тухай АНУ-ын Геологийн судалгааны төвөөс CNN-д мэдээлсэн байна. Харин Синхуа агентлагийн хамгийн сүүлд дамжуулснаар Хятадын Гансу мужийн Минсиан, Жансиан дүүргүүдэд орон нутгийн цагаар өглөөний 7:45 цагт 6.6 магнитутын хүчтэй газар хөдөлсөн байна.

Газар хөдлөлтийн улмаас одоогоор гурван хүн амь насаа алдаад байгаа талаар Гансу мужийн албаныхан мэдэгдэж, тус мужаас гадна  Динси, Луннан, Тьяншуи, Ланжоуд мөн газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Албаны мэдээгээр газар хөдлөлтийн голомт Ланжоу хотоос зүүн өмнөд хэсэгт 177 км зайд, 9,8 км гүнд байсан гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж