Шинзо Абегийн тэргүүлсэн хүчин ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2013.07.22-нд нийтлэгдсэн

Шинзо Абегийн тэргүүлсэн хүчин ялалт байгууллаа

Японы Ерөнхий сайд Шинзо Абегийн тэргүүлсэн эрх баригч хүчин өчигдөр болсон парламентын дээд танхимын сонгуульд ялалт байгуулжээ. Тус улсын NHK үндэсний мэдээллийн агентлагийн дамжуулснаар Ерөнхий сайдын тэргүүлсэн “Либерал ардчилсан нам” болон тус намтай хамтарсан “Нью Комейто” намын эвсэл нийт 121 суудлын 76-д ялалт байгуулсан байна. Сонгуулийн дээрх үр дүнгээр Шинзо Абегийн Загсийн газар өнгөрсөн зургаан жилд анх удаа хоёр танхимд хоёуланд нь олонх болсон танхим болж байгаа юм байна.

Сонгуулийн санал тоолох үйл ажиллагааны дараа Абе “сонгуулийн үр дүн яах аргагүй улс төрийн тогтвортой байдал хийгээд эдийн засагт ч эерэгээр нөлөөлөх болно” гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж