Хадгаламж банкны асуудлаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.07.22-нд нийтлэгдсэн

Хадгаламж банкны асуудлаар мэдээлэл хийнэ

Хадгаламж банкийг төрийн өмчит Төрийн банкинд шилжүүлэн нэгтгэх шийдвэр өнгөрсөн амралтын өдрүүдээр гарсантай холбогдуулан Монголбанкнаас өнөөдөр албан ёсны мэдээлэл өгөхөөр болсон байна.

Салбар нэгж, орон нутагт хүрээгээ тэлсэн байдал зэргээрээ Хаан банкны дараа ордог Хадгаламж  банкийг төрийн банктай нэгтгэх болсон нь “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн  хэдэн жилийн өмнө Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл аваад төлж барагдуулалгүй өдийг хүрсэнтэй холбоотой юм байна. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн учраас Монголбанкнаас албан ёсны мэдээлэл өгөхөөр болжээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж