Долоо хоногийн зурхай VII.22-VII.28

Хуучирсан мэдээ: 2013.07.22-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн зурхай VII.22-VII.28

Хонины орд
Хамгийн үр бүтээлтэй байх өдрүүд нь даваа ба баасан. Долоо хоногийн дундуур таны эрмэлзэл дотоод сэтгэлдээ чиглэгдсэн байх нигууртай. Энэ цагаар та зорилго, чиг хандлагаа өөрчлөх боломжтой. Бямба гаригт хэн нэгэн таны тэвчээрийг сорьж магадгүй. Гэлээ ч та түүнээс хамгийн аятайхан байдлаар гарна гэж од гаригс өгүүлж байна.

Үхрийн орд
Таны хувьд таатай долоо хоног эхэлж байна. Хугацааны эхээр ажил, мэргэжилтэй холбоотой эерэг өөрчлөлт гарах магадлалтай.Пүрэв гаригт хэн нэгэн таны сэтгэлийг эмзэглүүлэх бөгөөд үр дүнд нь ширүүхэн маргаан өрнөж магадгүй. Гэлээ ч гэсэн баасан гаригаас эмзэглэл чинь зохис төгс байдлаар солигдон та энэ долоо хоногоо сайнаар үдэн өнгөрөөнө.

Ихрийн орд
Даваа, мягмар гаригт та шалмаг шуурхай, хурдан сэтгэмжтэй байх болно. Пүрэв, баасан гаригт та мэргэжлийн холбоо сүлбээгээ өргөтгөхөөс гадна хажуугийн хэн нэгнийг шинэ талаас нь танин мэднэ. Амралтын өдрүүдэд ажил зүтгэлээ түр мартан хамгийн гол анхаарлаа ойр дотны хүмүүстээ хандуулан тэдэнтэй цагийг өнгөрөөх нь танд сайхан байх болов уу.

Мэлхийн орд
Энэ долоо хоногт та ихээхэн чөлөөтэй, сэтгэлийн зовиургүй нэгэн болон харагдах бололтой.  Тэгсэн ч та ямар ч ажлаа гайхмаар хурдан шалмаг бүтээж, нэн ялангуяа пүрэв, баасан гаригт үр бүтээл өндөртэй байна.Ийм өөдрөгөөр долоо хоногийг төгсгөхдөө амралтын өдрүүдээр өөрийгөө эрхлүүлэн үзвэр үзэх эсвэл гоо сайхны салонд ороод авахад илүүдэхгүй.

Арслангийн орд
Хугацааны эхний хэсэгт  ажил үйлс өөдрөг байх авч танд ийш тийш хөдлөх, анхны шийдвэрээ өөрчлөн сайжруулах нилээдгүй ажил ирэх бололтой. Лхагва гаригаас хойш огт шинэ ажил, огт өөр шийдвэр гаргах зүтгэл шаардагдана.Ер нь энэ долоо хоногт таны дүр төрх, стильд өөрчлөлт хийгдэх нигууртай учраас гадаад төрхөө өөрчлөх туршилтууд хийвэл зохино.

Охины орд
Долоо хоног ерөнхийдөө таатай. Гэхдээ өөрийн утас, компьютер зэргийн холбооны төхөөрөмжүүдээ үзэж шалгахад илүүдэхгүй. Саатал гарч магадгүй юм. Нэн ялангуяа амралтын өдрүүдэд үүнд анхаарах хэрэгтэй болох нь.Хугацааны сүүлч ердийн биш гайхалтайгаар дурсагдан үлдэх магадлалтай байна. Энэ өдрүүдийг  маш аятайхан өнгөрөөх нь таниас л хамаарна!

Жинлүүрийн орд
Долоо хоногтоо чухал ажил амжуулж, шийдвэр гаргахдаа яарсны хэрэггүй. Юуны өмнө сайтар тунгаан бодож шийдвэрээ гаргах хэрэгтэй. Өрсөлдөөнтэй нөхцөлд ер бусын шийдвэрээр бусдыг алмайруулбал зүгээр байх.Баасан гариг санхүү, карьер талаасаа маш тааламжтай байх бөгөөд амралтын өдрүүдэд дэлгүүр хоршоогоор явсан шиг өнгөрөөвөл танд тааламжтай.

Хилэнцийн орд
Сүргийн зуршилд хугацааны эхээр автагдах хэрэггүйг од гаригс өгүүлж байна. Лхагваас баасан хүртэлх хугацаа танд хамгийн таатай байх бөгөөд энэ үеэр та эрч хүчтэй байх болно. Гэлээ ч гэсэн танд бусдын тусламж шаардлагатай.Амралтын өдрүүдэд та өөрийн найз нөхөд эсвэл таалдаг хүмүүсийнхээ хүрээнд нийлж, цагийг тааламжтайгаар өнгөрүүлэх болно.

Нумын орд
Таны ямар   ажил мэргэжилтэй байхаас үл хамаарсан, ажил үйлсдээ шинжлэх ухааны үүднээс хандах цаг үе  ирж байна. Лхагва, пүрэвт зарлагаа хямгадахгүй бол санхүү талдаа мэдэгдэхүйц цоорхойг үүсгэх бололтой. Харин долоо хоногийн сүүлчээр уран бүтээлийн эрч хүч таныг эзэмдэх болно. Танд хобби байхгүй байсан ч та ямар нэгэн гарцыг олох нигууртай.

Матрын орд
Даваа, мягмар гаригт санаа бодлоо төвлөрүүлэхэд чинь хүндрэлтэй учраас ажил чинь төлөвлөснөөс илүүтэй ихээхэн цаг шаардана. Харин сүүлийн хагаст нь та олны анхаарлын төвд орсон, өөртөө итгэлтэй харагдана. Долоо хоногийн сүүлийн хоёр өдөрт таны хувьд шилдэг сонголт нь адал явдалт ном унших эсвэл кино үзэх юм байна.

Бумбын орд
Долоо хоногийн эхээр та ер бусын мэдрэмжтэй, бусдын хүсэл эрмэлзэл санааг сайн ойлгож байх гэнэ. Хугацааны сүүлчээр бага зэргийн амсхийлт авч, үйл явдлын урсгалаар явбал зохино. Харин сүүлийн өдрүүдэд дотны хүнтэйгээ харилцах харилцаанд чинь ойлгомжгүй байдал илрэх бололтой. Шилдэг гарц нь илэн далангүй яриа болно.

Загасны орд
Жүжигчин, илтгэгч, сурган хүмүүжүүлэгч нарт хамгийн ашигтай долоо хоног. Та нар санаа бодлоо бүрэн илэрхийлж, олонд хүргэж чадна. Олны өмнө гарах боломжгүй байсан ч од гаригсийн нөлөө их байна. Хугацааны сүүлчээр дараагийн ажлаа төлөвлөн цэвэр агаарт гарч сайтар амарч тунгаан бодож, дүгнэлт хийх нь зөв болой.

Бэлтгэсэн: Ш.Мягмар

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №021

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж