
Дэлбэрэлт орон нутгийн цагаар 19.30 цагийн үед Олон улсын Шоуду нисэх буудлын гуравдугаар терминалийн зорчигч хүлээн авах танхимд гарчээ. Нийтлэгдсэн нэгэн гэрэл зурагт аюулгүйн албаны ажилтнууд ба цэвэрлэгч нар тахир дутуу хүний унасан тэргэнцрээс холгүй хэвтэж байгаа хүний дэргэд зогсоцгоож байгаа нь гарсан байв. Өөр нэг зурагт дэлбэрэлт болохоос өмнө тэргэнцэртэй хүн гартаа цагаан ууттай зүйл барьсан байжээ.
Блогчдын тайлбараас харвал тэр хүн дэлбэрэлтээс хэлмэгдсэн цорын ганц хүн гэж South China Morning Post бичсэн байв. Түүнийг дараа нь эмнэлэгт хүргэсэн ба биеийн байдлын талаар ямар нэг мэдээлэл байхгүй байна. Урьдчилсан дүгнэлтээр тэсрэх төхөөрөмжийг галын наадмын пуужингийн дариар хийсэн бололтой.
Бээжин нисэх буудлын Т3 терминалийн угтлагын танхимд дэлбэрэлт үйлдсэн тэр хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрт нь шударга бусаар хандаж байгаад анхаарал хандуулах зорилгоор түүнийг үйлдсэн гэж хожуу БНХАУ-ын Төв телевизээр мэдээлсэн байна. Тэр хүн Шаньдун мужийн хүн ба 1979 онд төрснийг хууль хяналтынхан тогтоогоод байна.