
Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 ба 63 кг-ын жингийн барилдаан болсноос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Отгонцэцэг мөнгө, харин 63 кг-д Б.Мөнгөнчимэг хүрэл медалийн эзэн боллоо. Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар тавдугаар байрт шалгарчээ. Харин өнөөдөр үлдсэн жингийн аваргууд тодрох бөгөөд Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 81 кг-д Б.Батгэрэл, +100 кг-ын жинд Ө.Дүүрэнбаяр нар, эмэгтэйчүүдийн -78 кг-д Б.Мөнхтуяа нар Москвагийн татамид өрсөлдөнө.
С.ЦЭЛМЭГ 




