
Ухаалаг гар утас, таблет, компьютер зэрэг хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн хамгийн баян компани болсон Apple шинэ зах зээлд хөл тавих болжээ.
Тус компанийн автомашины бүрэн мэдрэгч бүхий хянах самбар бүтээх эрхийг авсан байна. Тэдний бүтээх хянах самбарыг ашиглан машиныхаа бүхий л мэдээллийг хянах боломжтой гэнэ. Эдгээр машины хөдөлгүүрийн ачаалал, машин дотрох агаарын температур, шатахууны хэмжээ, хурд гэм мэт маш олон мэдээлэл багтах гэнэ.
iOS үйлдлийн систем бүхий хянах самбартай автомашинууд ирэх 2014 оноос худалдаанд гарч эхлэх аж.
Г.БИЛЭГ