“Зүүн бүсийн хурд” болно

Хуучирсан мэдээ: 2013.07.21-нд нийтлэгдсэн

“Зүүн бүсийн хурд” болно

Долдугаар сарын 26-28-нд Хэнтий аймгийн төвд хоёр баяр давхацсан сайхан наадам болох ажээ. Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадам болон "Зүүн бүсийн хурд" морин уралдааныг хамтатган тэмдэглэх бэлтгэлдээ Хэнтийчүүд хэдийнэ оржээ. Зүүн бүсийн хурд наадамд газар газрын шилмэл хурдан морьдоо уяачид сойж буй бол Хэнтий аймгийн харьяат, уугуул иргэд болон тус нутагт ажиллаж амьдарч байсан бүхий л хүмүүсийг хөл ихтэй баярт оролцохыг нутгийн зөвлөлийнхөн урьж байлаа.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж