Цэцэрлэгийн багш нарыг сургаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2013.07.21-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн багш нарыг сургаж эхлэв

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор мэргэжлийн боловсролын сургуулиудыг Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанаас гаргаж Хөдөлмөрийн яамны харьяанд шилжүүлсэн. Энэ дагуу Сүхбаатар аймгийн ТИС-ийн дэргэдэх МСҮТ-ийг ШУТИС-ийн харъяанаас гаргаж, Аймгийн хөдөлмөрийн хэлтсийн мэдэлд шилжүүлж байгаа юм. Хөдөлмөрийн сайдын тушаалаар МСҮТ-ийн захиралаар Дорнод аймгийн харьяат Б.Энхжаргал томилогдсон байна.

Түүнчлэн тус аймгийн  Хөдөлмөрийн хэлтсээс сүүлийн хагас жилд 700 гаруй хүнийг ажилд зуучлан ажил олгогчтой холбож өгөөд байна. Зөвхөн зуучлагчаас гадна Хөдөлмөрийн яамны бодлогын дагуу мэргэжил олгох сургалтуудыг шат дараалан явуулж эхэлсэн. Өмнө нь оёдолчин, засварчин, тогоочийн сургалтыг явуулж байсан бол энэ удаад Улаанбаатар хотын Ундраа сургалтын төвтөй хамтран Цэцэрлэгийн туслах багшийн сургалтыг явуулж байна. Сургалтад 40 гаруй хүмүүс хамрагджээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж