1. Үерийн татвар
Австралийн Квинсленд мужийн эрх баригчид үерийн татварыг бий болгон олсон мөнгийг нь үерийн хамгаалалтын даланг засварлахад ашиглах гэнэ. Энэ муж Австралийн зүүн хэсэгт орших бөгөөд нэг биш удаа үерт нэрвэгджээ. Татварын хэмжээ тодорхойгүй гэхдээ долдугаар сарын 1-нээс буюу санхүүгийн шинэ жил эхлэхэд уг арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх төлөвлөгөөтэй. Мужийн Засгийн газар шинэ татвараас таван жилийн дотор нэг тэрбум ам.доллар цуглуулах гэнэ. Тэр татварыг ахуйн үйлчилгээний хөлсөнд суулгаж өгөх бололтой.
2. Сүүдрийн татвар
Венецийн засаг захиргаа 1993 оноос хотын нутаг дэвсгэрт буух татварыг арилжааны үл хөдлөх хөрөнгөөс авч эхэлжээ. Зарим хэрэглэгчид ийм татварыг эсэргүүцэн байр байшингийнхаа саравчнаас татгалзаад байна.
3. Мансууруулах бодисны татвар
Америкийн Теннеси мужийн удирдлага 2005 онд мэдрэлийн үйлчилгээтэй эмүүдийн тоонд кокаин, марихуана, экстази зэрэг мансууруулах бодисуудыг оруулан татвар авах болжээ. Мэдрэлийн үйлчилгээтэй эмнүүдийн татварыг Internal Revenue Service байгууллага нууц байдлаар цуглуулдаг гэнэ. Сонирхолтой нь хар тамхины наймаачид баригдвал татвар төлсөн бичгээ хууль хяналтынханд үзүүлэн ялаа хөнгөлж болох ажээ.
4. Шивээсний татвар
Америкийн Арканзас мужид шивээс, пирсинг бүрээс зургаан хувийн татвар авдаг. Тэр татварыг 2005 онд тогтоосон ба мэргэжлийн бус аргаар хийгдсэн шивээс, пирсинг нь янз бүрийн халдвар түүний тоонд ДОХ, шар өвчин авах магадлал өндөртэй гэж болгоомжлон уг татварыг бий болгожээ.
5. Энх тайвны татвар
Гвиней улсын. Нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаа явагддаггүй ч гэсэн тус орны иргэд энх тайвны татвар төлдөг. Жил бүр нэг хүн 17 евротой тэнцэх мөнгийг улсын сан хөмрөгт төлдөг ажээ.
6. Хамтран амьдрахын татвар
Хятадууд уламжлалдаа хамгийн үнэнч хүмүүс. Гэр бүлийн үнэт зүйлээ хамгаалан үлдэхийн тулд Дундад улс 1996 онд хамтран амьдрахад татвар тогтоосон байна. Хайр сэтгэлээр нийлээд ямар нэгэн шалтгаанаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүс жилдээ 1000 юанийн татвар өгдөг.
7. Зурагтын татвар
Англи хүн бүр гэртээ тавьсан зурагт бүрийнхээ төлөө татвар төлдөг. Өнгөт телевизийнх нь хар цагаан зурагтынхаас өндөр. Зурагттай хараагүй хүмүүс татварын мөнгөний хагас хувийг л төлнө.
8. Гамбургер, гүзээлзгэнэ ба чихрийн татвар
Америкт хоол хүнсэнд тогтоосон хэд хэдэн татвар байгаа. Тухайлбал, Нью-Йоркт хагас боловсруулсан бүтээгдүүн татвартай. Зүссэн талхнаас эхлээд хүнсний бүтээгдэхүүн дараа нь бэлтгэсэн гээд давхар татвар авдаг. Калифорнийн эрх баригчид худалдааны автоматаас авах шинэ үр жимсэнд 33 хувийн татвар ноогдуулжээ. Чикагод гурил бүтцэд нь орсон чихрээс нэг хувийн татвар авдаг. Харин гурилгүй чихрээс авах татварын хэмжээ нь 6,25% гэнэ.
9. Нарны татвар
2000-аад онуудын эхнээс Балеарын арлуудад амрахаар ирэгсэд “нарны” гэх татварыг төлдөг. Ибица, Менорка, Майорка зэрэг амралтын газрын зочид өнгөрүүлсэн нэг өдрийн төлөө нэг евроны нарны татвар өгнө. Тэр татварын мөнгийг жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэхэд тухайлбал наранд шарлагын газруудыг цэвэрлэж янзлахад зориулдаг ажээ.
10. Гипсийн татвар
Австрид цана, сноубордоор гулгахаар ирсэн жуулчдаас жил бүр 150 мянган хүн элдэв гэмтэл, бэртэл авдаг. Ийм учраас тус оронд жуулчдаас заавал эрүүл мэндийн даатгал авахаас гадна уулын цанын татвар төлдөг. “Гипсийн” гэгдэх тэр татвараас орсон мөнгийг цанын баазуудын эмнэлэгийн дансанд оруулдаг байна.