Засгийн газар хуралдсангүй

Хуучирсан мэдээ: 2013.07.20-нд нийтлэгдсэн

Засгийн газар хуралдсангүй

Шинэчлэлийн Засгийн газар долоо хоног бүрийн бямба гаригт хуралддаг ч сайдууд амарсан тул Засгийн газрын ээлжит хуралдаан болсонгүй.

Ерөнхий сайдын гаргасан шийдвэрийн дагуу сайдууд өнгөрсөн мягмар гаригаас эхлэн 10 хоногийн хугацаатай амралт авсан юм.

Ерөнхий сайд тэргүүтэй олонхи сайд амарсан тул Шадар сайд ар талыг хариуцан үлдээд байна. Гадаадаас ирэх зочид төлөөлөгчид олон байгаа тул Гадаад харилцааны сайд Л.Болд мөн амрах завгүй ажиллаж байгаа юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж