Хуучирсан мэдээ: 2013.07.20-нд нийтлэгдсэн

“Соёлгүй Мода”

Сүүлийн үед нилээдгүй дэлгэрээд байгаа “Мода” гэж хэлж болох зүйл бол яахын аргагүй голын эрэг болон хотоос зайдуу болох задгай шоунууд аж. Эдгээр  партинууд энэ зун нилээдгүй болж байна. Ялангуяа нөгөө хүмүүсийн хэлж заншсанаар Баасаа ахын төрсөн өдөр гэх нэг төрсөн өдөр бүр долоо хоног бүрийн тав дахь өдөр  3000-5000 хүний бүрэлдэхүүнтэйгээр болно оо. Эдгээр шоу руу ороход л андашгүй нилээд ширүүн царайтай том биетэй хөмсгөө зангидсан тас хар пиджактай бүдүүн баараг залуус муухай харан зогсож нөгөө цүнхэнд минь байгаа пүүдэр, толийг минь хага базах дөхөн шалгалт явуулна. Тэр ч бүр наад захын асуудал өнөөх такснуудаа авах гэж хөөрхий үүдэн дээр такс өгч буй хүмүүст нь “Алий хурдал мэдрэл муутай юмуу хаашаа юм” гэж загнуулан байж арай гэж орноо хө.

Үүдэн дээр  нь ганц хоёр минут тамгаа даруулах гэж зогсвол өнөөх том том залуус юу юугүй угзарч татаад оруулж өгнө. Ёстой л төгс үйлчилгээ үзүүлнэ дээ. Мэдээж ороход агаар гэж янзын тайз засалт гэрэлтүүлэг гэж янзын шүү. Уух юмнуудыг бол уул, овоо шиг өрж орхино. Мэдээж цагаа бариад орвол юу юу нь ч эхлээгүй байх нь тэр тэгээл би гэдэг хүн чинь нааш цааш холхиж өдрийн нар шингэж үдшийн сар мандахыг хүлээж эхлэнэ.

Сайтар ажиглахад тэнд ирж байгаа хүмүүс хөөрхөн тактиктай бас эртхэн орж ирээд ууж сууж сууж 12 цаг болж солиут буудангуут өнөөх суусан залуус босч бүжиглэнэ. Энэ үедээ сууж уухаа мартаж зогсоогоороо элсэн дээр бүжиглэж эхлэнэ. Харин тэр үед бүжгийн талбай гэдэг зүйл чинь хаягдлын талбай болж хувирна даа. Нөгөө уул овоо шиг өрсөн пиво нь юу ч үгүй болтлоо дуусч түүний оронд лааз хаягдлууд нь хаа сайгүй хогийн савны амсраар сагаж харагдана. Мэдээж хогийн сав нь дүүрээд сагацан байхад яаж залуучууд ууж идсэн зүйлсийнхээ хогийг хогийн саванд чихээд зогсох вээ дээ. Хогийн сав нь дүүрвэл өөр хогийн цэг дээр аваачиж хаях болон тухайн хогийн савыг суллаж тавих бол гонжын жоо доо. Мөн маш том асуудал бий жижиг юм шиг хирнээ том асуудал бий бие засах газар гурван мянгаас таван мянган хүн тэгэж их уухаар чинь өнөөх давсаг нь чинрээд бөөн юм болно. Тэгээд бие засах газрын дараалал үүсгэн жагсана 3000 хүний 1500 хүн нь эмэгтэй гэж тооцоё хөөрхий охидууд хоорондоо алалцах дөхөн байж гурван хаалгатай бие засах газар арай гэж нойлдоно. Зарим нь ч бүр тэсгэл алдаад гуу жалга эрэг хавьцаа аргалж байгаа харагдав.
 
Харин согтуу хөлчүү хүмүүс зодоон хийж байхад том дуугаар загнаад шалгаад яваад байдаг хамгаалагч нар үл харагдана. Хэд хэдэн шоун дээр ажиглаж хархад нэг тийм л байдалтай бөөн зодоон болж нэгнийгээ нүдэж байхад хүний урманд ирээд салгаж чадахгүй харж зогсохоос цаашгүй аж.

Ер нь энэ шоу хэт олон зохион байгуулалтгүй болоод байгаа нь та биднийг хөгжөөх гэсэндээ юу? эсвэл шоу нэрэн дор нуугдсан цэвэрхэн мөнгө олох хэрэгсэл болоод байна уу? Та бид орохдоо л 15-20 мянган төгрөг төлж ордог гэхдээ юунд ч ашиглахгүй зүгээр л орсныхоо төлөө өгдөг мөнгө шүү дээ.

Хангалттай мөнгө авч байж үйлчлүүлэгчдийгээ огт боддогүй үйлчилгээ гэж байхгүй газар сайхан шоудлаа гэж өөрсдийгөө баясгаад өнгөрч байгаа ч юм шиг. Үнэхээр л ийм байгаа хойно иймэрхүү юманд яваад ер нь яадаг юм. Ядаж л тав тухтай орчин байвал уул нь зүгээр.  За болий тийм аймар тав тухтай орчин биш зүгээр л ахиухан хогийн сав бие засах газартай болговол тэгээд хэрэглэгчиддээ зориулсан тав тухаар нь хангалаа гэж бодъё доо.

Ямар нэгэн байдлаар шоуг муулах гэсэнгүй. Харин шоу болгон дээр яригддаг тэр шоуны европ соёлыг ч авчрах гэж бичсэнгүй. Ганцхан үйлчилгээ гэдэг зүйлийг нэвтрүүлээсэй гэж хүсэх юм даа.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж